2021 оны 01-р сарын 17, Ням гариг
Хэвлэх

Захиралын мэндчилгээ

Захиралын мэндчилгээ

Тэртээ 1947 оны гахай жилд  анх байгуулагдаж,  тулгын  чулуугаа  тавьж байсан байгууллага маань даагдашгүй  их  хөдөлмөр бүтээл  ажил  үйлсийг гүйцэтгэж олон удаагийн бүтэц зохион байгуулалтад орсон ч 70 жилийн түүхэн замыг туулж ирлээ. 

 Монголчууд  бид хийморьлог, амны хишиг  ихтэй, ёс уламжлалаа дээдэлсэн  билигдэлтэй ард түмэн билээ. Бид ард түмнээ гүнээ хүндэтгэж, үйлчилгээний чанарыг эрхэм зорилгоо болгож, байгаль орчин эх дэлхийгээ хайрлан хамгаалж хойч үедээ барих ёстой.

Манай хамт олны хувьд  Барилга  Хот  Байгуулалтын  Яам, Барилгын хөгжлийн төв, Хот  суурины  ус  хангамж,  ариутгах  татуургын ашиглалт үйлчилгээг  зохицуулах  зөвлөл, Хот дүүргийн удирдах байгууллагууд болон төрийн  бус  байгууллагуудын  хамтын ажиллагааны  үр дүнд  үнэ  тарифын асуудлаа шийдвэрлүүлэх, санхүүгийн  чадавхиа сайжруулах  чиглэлд  тодорхой үр дүнд хүрэх  боломж  бүрдсэн  гэж   үзэж  байна.

 Бид байгууллагын эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхийн тулд цэвэр усны бие даасан эх үүсвэртэй болох хүн ам, иргэд, ААНБ-уудыг усыг зөв зохистой хэрэглэхэд сургах, гэр  хорооллын  дахин  төлөвлөлтийн  төслүүдэд илүү анхаарч ажиллах, ингэхдээ агаар, хөрсний  бохирдолд  илүү  зардал  гаргалгүй,  байгаль  орчинд ээлтэй байх  дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж   ажиллахад  онцгой  анхаарч байна.

          Бид Монгол улсын  их  хурал, Засгийн  газраас 2016-2030 он  хүртэлх  Тогтвортой хөгжлийн  зорилго, зорилт, Нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг амжилттай эхлүүлээд байна.

          Үе үеийн буурал түүхийг өгүүлж ирсэн Чандмань Налайх ОНӨААТҮГ-ынхаа 70 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж байгаа мэргэжил нэгт анд нөхөд, Нийтийн аж ахуйн салбараар үйлчлүүлж байгаа  Монголын нийт ард түмэндээ энэ хорвоогийн хамгийн  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР МАНДТУГАЙ!

                                                                                                                                                       Захирал Г.Чулуунбат