2021 оны 01-р сарын 17, Ням гариг
Хэвлэх

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ШАР, УЛААН КАРТЫГ МӨРДӨХ, ЖУРАМ

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН  ШАР, УЛААН КАРТЫГ МӨРДӨХ, ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

  • Энэхүү журмын зорилго нь байгууллагын хэмжээний бүх ажилтнуудыг хамрах бөгөөд зөв боловсон, цаг баримтлах, дэг журам, ес зүйг ханган, аюулгүй ажиллагаанд тогтвортой ажиллуулахад чиглэгдсэн харилцааг зохицуулахад оршино.

             Хоёр .Ажилтнуудын баримтлах журмын хамрах хүрээ

2.1. Ажилтнуудын өдөр тутмын үйл ажииллагаа нь хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, тэгш байх зарчимд тулгуурлана.

2.2. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын бүх ажилтнуудад хамаарна.

            Гурав. Ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлах  зарчим

3.1.  Техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг ханган, ажиллах.

3.2.  Ажлын байр болон ажлын цагаар архи хэрэглэхгүй байх.

3.3.  Ажил үйлчилгээтэй холбоогүй бусад арга хэмжээ явуулахыг хориглох.

3.4. Тусгай объектоос ус болон бусад тоног төхөөрөмж, эд материалыг удирдлагын зөвшөөрөлгүй гаргахгүй байх.

3.5.  Байгуууллагын “Ёс зүйн дүрэм”-ийг баримталж ажиллах.

3.6.  Байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулж, завших, гэмтээхгүй байх.

3.7.  Гэнэтийн шалгалтын үеэр зөрчил, дутагдал гаргахгүй байх

3.8. Удирдах, удирдуулах ёсны зарчмыг баримталж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугцаанд нь биелүүлэх.

3.9.  Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авах, хувийн харьцаа тогтоох, албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх.

3.10. Хариуцсан ажлаа мэргэжлийн өндөр түвшинд ханган ажиллах.

3.11. Үндсэн ажлаас гадуур удирдлагаас зөвшөөрснөөс бусад ажил хөдөлмөр эрхлэхгүй байх.

3.12. Хамт олны дунд элдэв хэрүүл, маргаан үүсгэх нэр төр, албан тушаал хөөцөлдсөн үйлдэл гаргахгүй байх.

3.13. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллах.

                Дөрөв. Өдөр тутамын үйл ажиллагаандаа мөрдөх зарчим

4.1. Нийслэл, Дүүрэг, байгууллагаас зохион явуулж буй шуурхай хурал, зөвлөгөөн, тэмцээн уралдаан, сургалт семинар, мэдээллийн цаг, төлөвлөгөөт бус ажлууд эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байх.

4.2.  Дээрхи дурьдсан арга хэмжээнүүдээс 1 удаа чөлөө авах.

4.3.  Сар, улирал, жилийн тайлан мэдээг хугацаанд нь өгөх.

4.4. Иргэд, харилцагч байгууллагуудаас гарсан гомдол, саналыг цаг тухайд нь барагдуулсан байх.

4.5. Албаны бусад өрөөнд зөвшөөрөлгүй орох, ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулахгүй байх.

4.6. Ажлын цагаас хоцрох, таслах, ажлын цагийг үр ашиггүй өнгөрөөх зэрэг зөрчил гаргахгүй байх.

4.7.  Тусгай объектууд болон ажлын байранд гадны хүн нэвтрүүлэхгүй байх, бичиг баримт үзэж, тэмдэглэл хөтлөх.

4.8. Тухайн ажлын байранд ариун цэвэр, зөв зохистой ашиглалтыг бүрэн хариуцан ажиллах.

4.9. Зориулалтын ажлын хувцас, тусгай хэрэглэлийг хэрэглэж хэвших.

Тав. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлын үед баримтлах зарчим

5.1. Цаг хугацаандаа ирсэн байх.

5.2. Зан харилцааны доголдол гаргахгүй байж, бие биендээ хүндэтгэлтэй харьцах.

5.3. Гар утасны дууг хаасан байх.

5.4. Зүй бус эвгүй үг яриа хэрэглэхгүй байх.

5.5. Зөв боловсон хувцаслаж байх.

5.6. Бусдад хор нөлөө үзүүлэх, үйлдэл хийхгүй байх.

5.7. Ээлжнээс буусан ажилтан, тухай өдрийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажилд хамрагдах.

                  Зургаа. Ажилтнуудын баримтлах журмыг зөрчсөн тохиолдолд

                                          хүлээлгэх хариуцлага

Дээрхи зөрчил гаргасан тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ.

6.1. Гурав, дөрөвдүгээр заалтыг 2 удаа зөрчсөн тохиолдолд шар карт олгоно.

6.2. Тавдугаар заалтыг 3 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд шар карт олгоно.

6.3. Хоёр удаа шар карт авсан тохиолдолд улаан карт олгоно.

6.4. Улаан карт асан тохиолдолд ажлаас хална.

 

 

 

ЧАНДМАНЬ НАЛАЙХ ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРГАА.